Их Британийн цэргийнхэн Лондонд Олимпийн наадмын үеэр үйлдэж болзошгуй террористуудын дайралтыг няцаахад бэлдэж байна. Олимпийн наадмын үеэр агаарын аюулгуй байдлыг хариуцах Стюарт Атхын хэлснээр бол цэргийн террорын ажиллагааг няцаах олон талт төлөвлөгөөтэй байна. Төлөвлөгөө 2001 оны 9-р сарын 11-нд Нью Йоркод үйлдсэн террорын ажиллагаа мэт дайралтаас сэргийлэн сэрэмжлэх боломж олгож байна. Лондоны Олимпийн наадмын бэлтгэл цар хүрээгээрээ Дэлхийн 20р дайны дайчлагтай тэнцэж байна гэж үүний өмнө британийн хэвлэл мэдээлсэн билээ. Олимпийн наадмын үеэр Их Британийн нийслэлд 13500 цэргийн албан хаагчийг байрлуулна. Эдгээр цэргийн тоо Афганистан дахь британийн цэргээс хэтрэнэ. Нийт 24-өөс 49 мянга хүртэл цэрэг, цагдаа аюлгуй байдлыг хангах юм.