Сири улсын байдлыг бусниулахыг «Аль-Каида» террорырын байгууллага оролдож байгааг АНУ-ын  Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер хүлээв. Сири улсын байдлыг өөрийн зорилгоор ашиглахыг террорын байгууллагууд ялангуяа «Аль-Каида» оролдож байгаа нь АНУ-ыг маш түгшүүлсэн гэж тэр Вашингтонд хэвлэлийн шуурхай хурал дээр мэдэгджээ. Үүний хамт Вашингтон цэргээ мөргөлдөөн гарсан бүсэс гаргаж, НҮБ, Арабын улсуудын холбооны сирийн асуудалд эрхлэсэн ОНЦ эрхт төлөөлөгч  Кофи Аннаны төлөвлөгөөг цаашид хэрэгжүүлэхийг сирийн засгийн газраас урьдын адил шаардаж байгааг Тонер тэмдэглэжээ. Урьд АНУ-ын засаг захиргаа Сири улсын байдлыг тогтворгуй болгосны хариуцлагыг дан Сирийн ерөнхийлөгч Башар Асадад тулгаж байсан юм. Сүүлийн хэдэн өдөр Сирид террорын ажиллагаа удаа дараа явуулав. 4-р сырын 27-нд Дамаскад террор үйлдснээс хойш гурван өдөр өнгөрсөн дара мина тавьсан хойр машиныг хойд Идлиб хотод дэлбэрүүлжээ.  Үүний улмаас 9 хүн амь үрэгдэж, энгийн номхон олон арван иргэн шархдаж, ойр хавийн орон сууцныбайшингууд эвдрэв. Сирийд засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн нэг жил үргэлжилж байна. НҮБ-ын мэдээ баримтуудаас харахад энэ завсар нийт 9 мянга гаруй хүн амь үрэгджэээ.