«Сэтгүүлчдийг хамгаалах хороо» олон улсын төрийн бус байгууллагаас хамгийн хатуу хяналт  тогтоосон улсуудын цэсийг нийтлүүлэв. Эритрея, Умард Солонгос, Сири гурав  түүнд эхний байр эзлэжээ. Мөн Иран, Экваторын Гвиней, Узбекистан, Мьянма, Саудын Арави, Куба, Белорус зэрэг улс мэдээллийн агуулга, тархалтад хяналт  тавьсан арван орны тоонд оров. Түүнээс гадна Азербайжан, Этиоп, Хятад, Судан, Туркменистан, Вьенам улсуудад хэвлэл мэдээллийн хэрэгслуудэд хатуу нарийн  хяналт тавьж байна. Улс орны рейтинг зохиохдоо 15 хучин зүйлийг харгалзсан. Тухайлбал интернет-сайтыг хяхах, биеэ даасан хэвлэл мэлдээлийн хэрэгсэлгүй байх, гадаадын сэтгүүлчдийг оруулахыг хориглох зэргийг харгалзан үзжээ.