ОХУ-ын нэг ч ерөнхийлөгч Курилын ядаж ганц арлыг ч Японд шилжүүлж өгөхгүй  гэж Кремлийн дээгүүр албан тушаалтан РИА Новости агентлагад мэдэгджээ. Япон улс маргаан үүсгэсэн арлуудыг авах туухийн боломжоо алдсан гэж тэрээр онцлов. «Өмнөд Курилын асуудал» гэгч Москва Токиогийн хоорондын харилцааг нэлээд удаан хундруулж ирсэн. Япон улс 1855 оны худалдаа, хил хязгаарын тухай гэрээг үндэслэн Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи зэрэг дөрвөн аралд өнгөлзэж байна. Москвагийн байр суурь Өмнөд Курилын арлууд дэлхийн 2-р дайны ур дүнгээр ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон хийгээд олон улсын эрх зүйн баримт бичгүүдээр батлагдаж  Оросын эрх мэдэлд байх нь эргэлзээгүй гэдэгт оршино.