Өнөөдөр Орос-японы алс дорнодын форум Владивостокод нээгдэж, азийн бус нутгийн эрчим хүчин, экологийн асуудлуудыг хэлэлцэж эхэллээ. 100 гаруй хүн форумд оролцож байгаа японы төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оржээ. «Япон-Орос» нийгэмлэгийн ба парламентын  гишүүд,анагаах ухааны дээд сургууль, байгууллагуудын мэргэжилтнүүд  түүнчлэн эрдэм шинжилгээний ажилтан, үйлдвэрлэл эрхлэгчид хүндэт зочдын дотор байна. ОХУ-ын Приморский хязгаарын засаг захиргааны мэдээлснээр хоёр өдрийн форумын хүрээнд олон улсын зургийн ба кимоно хувцасны үзэсгэлэнгүүдийг нээх юм. Форум гол төлөв Алс Дорнодын холбооны их сургуульд хуралдана.