НҮБ-ын АЗ-еес умард солонгосын гурван компанийн талаар  хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн гэж өчигдөр НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Сьюзен Райс мэдэгдлээ. Түүний хэлснээр бол пуужин,цөмийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хүүль бус хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шууд оролцсон умард солонгосын гурван үйлдвэрийн дансыг битүүмжлэх юм. Тухайлбал зэвсэг гадаадад нийлүүлдэг  Green Pine Associated Corporation компани хориг арга хэмжээнд хамрагдахыг Райс тэмдэглэжээ. НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч умард солонгосын өөр компаниудыг дурдаагуй боловч дипломат эх сурвалжаас мэдээлснээр хориг БНАСАУ-ын нэгэн банк ба хэсэг компанийг нэгтгэсэн умард солонгосын байгууллагыг хамрах юм. Ирээд байгаа мэдээнүүдээс харахад эхлээд хориг 40 компанийг хамрах байсан. Гэвч хятадын төлөөлөгчид эсэргүүцсэн байна. Эцэст НҮБ-ын АЗ-еес дангеж гурван компанийн эсрэг хориг тогтоов.