Хятад АНУ нягт хамтран ажиллаж, хоёр орны хоорондын харилцааны шинэ загварыг тууштай төлөвшүүлэх ёстой гэж өчигдөр БНХАУ-ын дарга Ху Зиньтао  Хятад,АНУ-ын  стратегийн ба эдийн засгийн асуудлаархи  ээлжит яриа хэлцээг нээж мэдэгдлээ. Вашингтон Бээжин хоёр адил тэгш түншлэх харилцааг төлөвшүүлэх ёстой гэж тэрээр мэдэгдсэн тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлэв. Хятад АНУ хоёр сөргөлдэх гээгүй. Эдгээр хоёр улс Ази Номхон далайн бус нутаг ба түүний чанадад энх тайван, тогтвортой байдлыг сахихад туслах ёстой гэж Ху Зиньтао хэлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Хятад улсаас БНАСАУ Иран хоёрыг цөмийн салбарт тогтоон барихад туслаж, хүч хэрэглэх ажиллагааг зогсоохыг Сирийн удирдлагад уриална гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. 5-р сарын 3-4 өдрүүдэд АНУ БНХАУ-ын төлөөлөгчид стратегийн яриа хэлцээний хүрээнд хоёр талын харилцааны эдийн засгийн үндсэн  асуудал тухайлбал хятад-америкийн худалдааны тэнцүү бус байдал, хятадын юанийн солилцооны ханш түүнчлэн хоёр талын санал зөрсөн ховор төмөрөлөгийн талаархи БНХАУ-ын бодлого зэрэг сэдвийг авч үзэж хэлэлцэнэ. Мөн хятад-америкийн хүмүүнлэгийн асуудлаархи ээлжит зөвлөлдөөн Бээжинд нэг зэрэг хийх юм. Хэлэлцээ хүний эрхийг хамгаалагч сохор Чэнь Гуанчэн гэрийн хорионоос мултран зугтаж, АНУ-аас Бээжинд суугаа элчин сайдын яаманд хоргодсон нөхцөлд  хийж байна. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар тэр АНУ-ын элчин сайдын яаманд зургаан өдөр байгаад өчигдөр тэндээс гарч явсан байна. БНХАУ-ын ГХЯ-аас америкийн талд хатуу мэдэгдэл хийж, уучлал гуйхыг шаардав. Эх орондоо үлдэхийг шийдсэн хүний эрхийг хамгаалагчийн аюулгуй байдлыг хангах нь зайлшгуй чухал гэж еерийн хариуд АНУ мэдэгдснийг ИТАР-ТАСС агентлаг дурдав. Гэвч Чэнь Си-Эн-Эн-д ярилцлага өгөхдөө  өөрий нь ба гэр бүлийнхээ гишүүдийн амь насны төлөө сэтгэл зовниж байгаагаа илэрхийлээд Хятадаас явмаар байна гэжээ.