Пхеньянийг эдийн засгийн салбарт Өмнөд Солонгос, Орос улстай хамтран ажиллахад оролцуулах замаар дайнч бодолгы нь зөөлрүүлж болно гэж Сеулд Өмнөд Солонгосын БХ-ын дэд сайд Хон Гю Док оросын хэсэг шинжээчтэй уулзах үеэрээ хэлжээ.

Солонгосын хойгийн Өмнөд, Умардын хоорондын түгшүүртэй харилцааг намжаах нь өнөөгийн нэн чухал зорилт мөн. Улс төрийн санал зөрөлдөөн эдийн засгийн ашиг сонирхолд саад болохгүйг Кэсон дэх аж улдвэрийн хамтрасан цогцолбор харуулж байна. Умард Солонгосын хэдэн мянган ажилчин өмнөд солонгосын компаниудын байгуулсан үйлдвэрт ажилладаг. Саяхан Орос улсаас БНАСАУ-ыг Өмнөд Солонгос, Оростой эдийн засгийн салбарт  хамтран ажиллахад оролцуулахыг санаачлав. Жишээлбэл Орос улсаас БНАСАУ-ыг дамжин Өмнөд Солонгос руу хий дамжуулах хоолой барих, хоёр Солонгос улсыг дамжсан төмөр замыг Сибирийг нэвт дамжсан төмөр замтай холбох төслүүдэд нэгдүүлж болно.

Умард Солонгос эдгээр төслийг хэрэгжүүлэх ажиллагааг дэмжиж байна. Гэвч одоо Өмнөд Солонгосын удирдлагын байр суурь саад боллоо. БНСолонгос улсын БХ-ын дэд сайд Хон Гю Докын хэлсэнчилэн эдгээр төсөл маш чухал юм. Гэвч БНАСАУ өдөөн хатгах ажиллагаагаа зогсоосон цагт л түүнтэй эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж болно.

Үнэн чанартаа Умард Солонгосын өнөөгийн дэглэмийг хэвээр хадгалах цорын ганц батлан даагч болсон Хятад улсад ч Пхеньянд үр бүтээлтэй нөлөөлэх хөшүүрэг алга. Тухайлбал Пхеньян цэргийн цөмийн хөтөлбөр ба пуужингийн туршилтаа зогсоох тухай Бээжингийн шаардлагыг тоомсорлохгүй байна.

Үгэндээ оруулах гэсэн оролдлого ч, хориг арга хэмжээ ч Пхеньянийг пуужингийн ба цөмийн туршилтаасаа татгалзахад хургэж чадсангүй. Хятад улс өөртэд нь үзүүлж буй эдийн засаг, улс төрийн тусламжаа хэрхэвч зогсоохгүй хэмээн Пхеньян үзэж байна. Өмнөд Солонгос, Япон, АНУ-тай харилцах харилцаанд нь Умард Солонгос «завсрын улс» болсон.

Ийн нөхцөлд Пхеньянийг хориг тогтооно гэж айлган сүрдүүлэлгүй  эдийн засгийн хамтын ажиллагаа пуужин-цөмийн туршилт хийнэ гэж сүрдүүлэхээс илүү ашигтайг харуулах хэрэгтэй. Пхеньян эдийн засгийн ашгийг зохих ёсоор үнэлдгийг Кэсоны туршлага нотлон харуулав. Ийн туршлагыг өргөжүүлэх хэрэгтэй.