Монголчууд хоолныхоо бүтцийг өөрчлөх хэрэгтэй болж байх шиг байна. Уламжлалт бус хүнсний бүтээгдэхүүнүүдийг  нийлүүлэхэд  нь Орос улс туслаж болно, тухайлбал, Эрхүү муж.

Учир нь юунд байна вэ гэвэл, Монголд хүн бүр хонь, үхэрийн болоод адууны мах идэх боломжгүй болоод байна. Тэдгээрийн үнэ өртөг бараг гурав дахин өссөн аж. Сонирхолтой нь үүний шалтгааныг улс орны эдийн засгийн өсөлттэй холбож үзэж байна гэж Эрхүү мужийн хөдөө аж ахуйн дэд сайд Кузьма Алданов тайлбарлаж байна. Орос улсын энэ бүс нутаг нь Монгол улстай эртнээс хамтран ажиллаж  ирсэн юм.

Одоо Монгол улсад аж үйлдвэрийн өсөлт ажиглагдаж байна. Үүнтэй холбогдуулан тус улсад маш их хэмжээний мөнгө орж ирсэний улмаас зарим хүнсний бүтээгдэхүүний, тухайлбал, махны үнэ өсчээ. Одоо Монголд тус улсаас мах гаргахыг хязгаарлах тухай яригдаж байна, энэ нь дотоодын махны хэрэглээнд тогтвортой сан байгуулахад болон түүгээрээ махны үнийг буулгахад нөлөөтэй ажээ. Энэ нь бид  Монголоос мах нийлүүлэлтгүй болно гэсэн үг.

Эрхүү мужийн хүнсний салбар Монгол улстай арав гаруй жил хамтран ажиллаж байна. Уламжлал ёсоор оросын тал монголоос хонины болон үхрийн мах нийлүүлдэг. 2011 онд Эрхүү мужийн  монголын махны экспорт 1,5 дахин өссөн. Гэтэл одоогийн байдлаар үзэхэд Эрхүү муж нь экспортлогчоосоо импортлогч болж таарах нь.

Монгол улсад “мах, махан бүтээгдэхүүний “үнэ нэмэгдэхэд энэ асуудал нилээд хурц тавигдах болов. Хонь, үхрийн мах идэх нь нилээд олон тооны гэр бүлд боломжгүй болоод байна. Ийм нөхцөлд хоол хүнснийхээ хэрэглээнд өөрчлөлт оруулах нь чухал болж байна. Харин энэ нь хөдөө аж ахуйд, ялангуяа, мал аж ахуйг сүйрэлд хүргэж мэднэ. Үүнтэй зэрэгцэн, хүнсний бүтээгдэхүүний импорт өсч таарна, тухайлбал, Орос улсаас.

Энэхүү хандлага нь хэдийнээс ажиглагдах болсон гэж Кузьма Алданов тэмэдэглэж байна. Гурван жилийн хугацаанд Эрхүү мужаас Монгол улс руу экспортлож байгаа ийн сүү, сүүн бүтээгдэхүүн, цөцгийн тос болон өндөг зэрэг нь нилээд өсчээ. Энэ жил монгол улсын тахианы махны болон өндөгний хэрэглээ их өсчээ. Ингэхдээ тахиа нь тэдний хувьд бол уламжлалт хүнс огтхон ч биш юм. Гэтэл хонь, үхэрийн мах өссөний улмаас тахианы махыг их хэмжээгээр нийлүүлэх болжээ. Учир нь тахианы мах, хонины махнаас хоёр дахин хямд тусч байгаа юм.  

Нөгөөтэйгүүр, Монгол улсад сүүн салбарыг хөгжүүлэхэд туслахыг биднээс олонтоо хүсдэг. Үүний тулд монголчууд манайхаас үржлийн бух болон  сүүний чиглээлийн үнээ худалдаж авч эхлээд байна.

Ойрын жилүүдэд монголчуудын уламжлалт хоол хүнс  өөрчлөгдөх болов уу?