Москвад Кремлийн дэргэд «Россия» зочид буудлыг татан буулгаснаас хойш бий болсон газар талбайг эзэмшихийн төлөө нээлттэй тэмцээнд 30 төсөл түрүүлжээ. Шуугчид үнэмлэхүй түрүүлэгчийг сонгон тогтоосонгүй. Юу гэвэл Москвагийн төв дунд түүхийн газар талбайг эзэмших ард олны саналыг шалгаруулах тэмцээн тодорхой үр дүнтэй үзлэг биш хотын оршин суугчдыг хүндэтгэх төдий арга хэмжээ болсон юм.

Урьд ийм ард олны тэмцээнийг зохион явуулаагүй. Ямар байсан ч санал шалгаруулах нээлттэй тэмцээн эрх баригчид саналы нь тоомсорлохыг хотынхонд дохиолсон. Москвагийнхан хотын түүхийн төвийн барилга байгуулалтад нямбай хандаж байна. Урьд «Россия» зочид буудал байсан Зарядье хороолол туухийн төвд хамаарагддаг.1967 онд тэнд тус зочид буудлыг барьж дууссан билээ. Харин тэр олонхи хүмүүст таалагдсангүй. Эдүгээ хотын эрх баригчид Кремлийн дэргэд юу барих саналыг шалгаруулахаар шийдэв.

118 мэргэжилтэн ба мэргэжлийн бус хүн тэмцээнд оролцов. Тэд Зарядье ямар болох талаар саналаа илэрхийллээ. Энд цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэрэгтэй гэж хэн нэгэн үзэж байхад бусад нь түүхийн хороолол, худалдааны төвийг байгуулахыг санаачлав. Бүр тэнгэр баганадсан байшин барьж босгох санал байгаа. Гэвч хэн ч үүнд буурьтай хандсангүй. Олонхи хүмүүс цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг дэмжив. Ерөнхийлөгчээр сонгогдсон Владимир Путин тэдний дотор байна. Нийслэл аль болох олон ногоон бүстэй байвал зохионо гэж шинжээчид ч үзэж байна гэж Москвагийн ерөнхий архитекторчийн дэргэдэх магадлан шинжлэх зөвлөлийн гишүүн Алексей Клименко хэлээд: «Хот нэлээд их шахалт үзүүлж байна. Нийслэлийн төвд Кремлийн дэргэд сууж, кофе ууж амраад аялалаа үргэлжлүүлэх нь чухал» гэв.

Зочид буудлын оронд концертын танхим барих бас нэг санал бий. Гэвч тэр тэнгэр баганадсан байшингийн нэгэн адил уран барилгын уур амьсгалд огт нийцэхгүй. «Россия» зочид буудлын оронд чухам юу барих асуудалд одоогоор бүрэн төгс хариулаагүй байна. Дан мэргэжилтнүүдийг оролцуулах зуны олон улсын тэмцээний үр дүнгээр асуудалд бүрэн хариулах бололтой. Буурьтай тодорхой ажил хийгээд асуудлыг шийдвэрлэх юм.