АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мягмар гаригт Афганистанд богино хугацааны айлчлал хийв. Айлчлалын үеэр тэр Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзаж, АНУ болон Афганистаны хоорондын хоёр талын стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурав.  Гэрээ нь 2014 онд НАТО-гийн  цэрэг Афганистанаас гарсны дараа америкийн байх тухай болзлуудыг тодорхойлж буй юм. Түүнчлэн, Вашингтон болон Кабул нь орнуудын стратегийн түншлэлийг хянаж байх хоёр талын комисс байгуулахаар тохиролцов. Мөн Барак Обама АНУ-ын цэргийн баазуудын  нэг дээр үндэстэнүүддээ хадаж богино хэмжээний үг хэлэв. Обама хэлсэн үгэндээ, Афганистаныг “Америкийн загвар орон” болгох юм уу, “Талибан” хөдөлгөөний аливаа бяцхан ч атугай шинжүүдийг арилгах зорилго тавиагүй гэж мэдэгдэв. АНУ Афганистаны энх тайваны тухай радикал “Талибан” хөдөлгөөнийхөнтэй улс төрийн яриа хэлэлцээ явулж байгаа гэж хүлээн зөвшөөрлөө. Түүний ярьснаар, хэрвээ “Талибан” нь “Аль-Каидатай” холбоогоо таславал Афганистаны улс төрийн эхийн амьдралд оролцож болох боломжтой. “Манай зорилго бол “Аль-Каидаг” устгах бөгөөд чухамдаа бид үүний төлөө явж байна” гэжээ. Түүний афганистанд хийсэн айлчлал нь “Аль-Каидагийн “толгойлогч асан Усама бин Ладены алагдсаны нэг жилийн ойтой давхцсан юм. 2001 онд АНУ-ын Афганистан руу нэвтрэн орсон зорилгуудын нэг нь “Аль-Каидагийн” толгойлогчийг барихад оршиж байсан юм. Түүнчлэн, Обама ирэх зуны эцсээр америкийн 20 мянган цэргийн албан хаагчид Афганистанаас гарч явна гэж амлав. Афганистаны аюулгүй албаны хүчнийхний тоо гурван жилийн хугацаанд ойролцоогоор 325 мянга болох бөгөөд АНУ тэдгээрийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ гэж америкийн ерөнхийлөгч Барак Обама цохолн тэмдэглэв.