Сирид НҮБ-ын төлөөлөгчдийн тэргүүн Роберт Муд Дамаскаас хойно орших мужуудын засаг захиргааны төв Хомс Хаму хоёр хотод анхны аялал хийлээ. Түүний зорилт сирийн эрх баригчид ба сөрөг хүчний байгуулсан гал зогсоох тухай хэлэлцээрийг даган мөрдөхэд хяналт тавихад оршино. НҮБ-ын шинжээчид Хомс хотод очихийн өмнө энд дэлбэрэлт үйлдэж, зэвсгээ хураагаагүй хэт даврагсдын хяналтад байгаа хороололд буудалцажээ. Мөн сирийн армийн генералыг Дамаскад алсан тухай мэдээлсэн байна. Дейр-эз-Зор мужид сирийн 12 цэргийн албан хаагч самуун дэгдээгчдийн гарт өртэв. Үүний өмнө 370 гаруй зэвсэгт этгээд эрх баригчдад бууж өгсөн билээ.