АНУ, ЕХ, Өмнөд Солонгос болон Япон улсаас НҮБ-ын АЗ-д 4-р сард Пхеньян хиймэл дагуултай пуужин хөөргөсөнтэй холбогдуулан тус байгууллагын гаргасан тогтоолын дагуу БНАСАУ-ын байгууллагуудын нэрсийн жагсаалтыг илгээжээ. “Рейтерын” уламжилж байгаагаар, “хар жагсаалтанд” тус улсын 40 орчим байгууллагууд байгаа аж. “Кванмёнсон-3” хиймэл дагуул нь “Ынха-3” пуужин тээгчтэй 4-р сарын 13-нд хөөрсөн бөгөөд хөөрөлт амжилтгүй болсон юм. Хар жагсаалтанд оруулах нь тус байгууллагуудын гадаадын банкууд дахь дансуудыг хаана гэсэн утгатай юм. Одоогийн байдлаар уг тогтоолд БНАСАУ-ын найман байгууллага болон таван иргэн өртөөд байна. Түүнчлэн, АНУ болон АЗ-д ордог орнууд болоод Япон болон Өмнөд Солонгос зэрэг нь БНАСАУ руу импортлохыг хориглосон барааны жагсаалтыг нилээд хэмжээгээр өргөтгөхийг санал болгожээ. БНАСАУ өөрийн сансрын хөтөлбөрийг энхийн зорилгоор хөгжүүлэхийг тулган шаардаж буй юм. Нөгөөтэйгүүр, олон улс орнууд өнгөрсөн цөмийн цэнэг тээх боломжтой баллистик пуужингийн туршилтыг далдалсан туршилт байсан гэж үзэж байгаа юм.