Хятадын ХМХ-үүд гэрийн хорионоос оргож зугтасан хүний эрхийн төлөө тэмцэгч сохор Чэнь Гуанчэний тухай анх удаагаа мэдээлэв. Өмнө нь БНХАУ-ад хүчээр үр хөндөхийн эсрэг тэмцэгч Чэн долоо хоногийн өмнө гэрийн хорионы баривчилгаанаас орогон зугтаж, БНХАУ дахь АНУ-ын Элчин сайдын яаманд толгой хорогдож байгаа тухай түүний танилуудын уламжилснаас Өрнөдийн янз бүрийн ХМХ-үүд иш татан мэдээлж байсан. Хятадын “Глобал таймс” сонины нийтлэлд энэхүү явдал нь америк-хятадын хоорондын харилцааг муутгахад хүргэх нь юу л бол гэж  бичжээ. “Глобал таймс” тэмдэглэхдээ, Өрнөдийн ХМХ-үүд нь “хүний эрхийн төлөө баатарлагаар тэмцэгч хараагүй “Чэнь Гуанчэний ач холбогдолыг санаатайгаар хурцатгаж байна гэж тэмдэглэжээ. Түүнчлэн сонинд өгүүлснээр, “түүний хувийн өөрийгөө үзэх үнэлгээ нь бодит байдлаас хальсан” гэж бичжээ. Үүнтэй зэрэгцэн “Глобал таймс” тэмдэглэхдээ, тус улсад хүний эрхийг хөгжүүлэх явцыг дан ганц Хятад улс  өөрөө л хянах эрхтэй гэжээ. Өрнөдийн орнууд Хятадыг хүний эрхийн салбарт шахалтаа үргэлжлүүлэн  үзүүлэх  эрхгүй гэж нийтлэлд өгүүлжээ.

Лхагва гаригт Бээжинд хятад-америкийн эдийн засгийн стратегийн яриа хэлэлцээний ээлжит уулзалтанд оролцохоор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон хүрэлцэн ирэв. Үүнтэй зэрэгцэн 5-р сарын 3-4-ний өдрүүдэд Бээжинд хятад-америкийн хүмүүнлэгийн асуудлаархи зөвлөлдөөний 3 дахь шатны уулзалт болно. Уг хуралд АНУ-ыг Төрийн нарийн бичгийн дарга Клинтон, Хятадын талыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Лю Яньдун төлөөлнө.