Өнөөдөр өглөө Кабулд нилээд хэдэн дэлбэрэлт болсон бөгөөд өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама айчлал хийсэн юм. Гадаадынхан буудалладаг зочид буудлууд болон автомашин дэлбэлсэн амиа золиослогч доод тал нь нэг халдлага үйлдсэн байна. Дэлбэрэлтийн улмаас зургаан хүн нас барж, 15 хүн шархаджээ. Алан хядах ажиллагааны хариуцлагыг “Талибан” хөдөлгөөн хүлээжээ. “Франс пресс” агентлагийн мэдээлснээр, үүнээс гадна афганистаны нийслэлд нилээд хэдэн дэлбэрэлт болжээ. “Ногоон тосгон” /Green Village/ цогцолбор барилыгн дэргэд хоёр том дэлбэрэлт болсон аж. Тэнд Афганистанд ажиллаж байгаа НҮБ-ын болон ЕХ-ны нилээд байгууллагуудын ажилтанууд амьдардаг. Болсон явдлын талаар тодорхой мэдээлэл хараахан өгөөгүй байна. Өнөөдөр үүрээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама    Афганистанаас мордсон юм. Тэрээр айчлалынхаа үеэр Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай хоёр орны хоорондын стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Уг баримт бичиг нь 2014 онд Афганистанаас америкийн цэргийг гарсны дараах харилцаатай холбоотой юм. Түүнчлэн, АНУ-ын ерөнхийлөгч Баграм дахь нисэх баазад америкийн цэргийнхний өмнө үг хэлсэн юм. Өмнө нь Цагаан Ордны засаг захиргаа уг айлчлалд бэлтгэж байгаа тухай зарлаагүй юм. Айлчлал нь “Аль-Каидын” толгойлогч асан Усама бен Ладеныг америкийн тутсгай албаныхан хороосны нэг жилийн ойтой давхацсан юм.