Тайваний нийслэл Тайбэй хотод харъяалагдах Синьбэй хотын даргын газраас томоохон дэлгүүрүүдэд нүүрс худалдахыг хязгаарлах болов. Хотын захиргаа амиа хорлогчдын тоо өссөнтэй холбогдуулан энэхүү арга хэмжээг авахаар болжээ. Учир нь амиа хорлогчид нь өрөөгөө түгжиж, хийнд угаартадаг байна. Шинээр гаргасан захирамжийн дагуу одооноос Синьбэйн дэлгүүрүүд хэрэглэгчдийн хүрч чадахааргүй газарт нүүрсийг хадгалах ёстой юм. Түүнчлэн, худалдагчид худалдан авагчдын “сэтгэл санааны уналтанд орсон” байдлыг нь гаднаас нь хараад тодорхойлох ёстой аж. Өрөөндөө нүүрс шатааж хорвоогоос халих нь тайванчуудын дунд нилээд дэлгэрээд байна гэж “Интерфакс” уламжилжээ. Тус арал нь хүн амд ноогдох амиа хорлох явдлаараа азид дээгүүр байр эзлээд байгаа юм.