АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон хятад-америкийн эдийн засгийн стратегийн 4 дэхь яриа хэлэлцээнд оролцохоор Хятад улсад хүрэлцэн ирлээ. Хятад-америкийн дээд хэмжээний уулзалт 5-р сарын 3-4-ний өдрүүдэд болно гэж ИТАР-ТАСС агентлаг уламжилжээ. Бээжинд болох хоёр талын эдийн засгийн чухал асуудлуудыг хэлэлцэх хуралдаанд америкийн талаас сангийн сайд Тимоти Гайтнер оролцоно. Яриа хэлэлцээнд хятадын талаас Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ван Цишань болон Төрийн зөвлөлийн дарга Дайн Бинго нар оролцоно.

2009 оноос уламжлал ёсоор зохиогдох болсон яриа хэлэлцээний чухал сэдэв хятад-америкийн худалдааны тэнцвэргүй байдлын асуудал  байх аж. Түүнчлэн яриа хэлэлцээний хүрээнд олон улсын тулгамдсан цогцолбор асуудлуудыг хэлэлцэх болно. Хэлэлцэх гол асуудлуудын дунд Ойрхи-Дорнодын байдал болон сирийн хямралын асуудал байх аж. Яриа хэлэлцээнд оролцогчид одоо үед хоёр орны харилцаанд хурцадмал байдал үүсгээд байгаа Өмнөд-Хятадын тэнгистэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна. Мөн яриа хэлэлцээний үеэр гэрийн хорионоос зугтан Бээжин дэхь Америкийн элчин сайдын яаманд орогнож байгаа хятадын иргэн хүний эрхийн төлөө тэмцэгч Чэнь Гуанчэнтий тухай мэдээлэлтэй холбоотой асуудал яригдах болно.