Майн нэгний баярын үйлдвэрчний эвлэлийн жагсаал Москвад болж дууслаа. Нийслэлийн цагдаагийн газрын мэдээ баримтуудаас харахад 150 мянга орчим хүн нийслэлийн гол гол гудамжаар жагсан явжээ. Нийгмийн ёс журмыг зөрчих тохиолдол гарсангүй. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, төрийн тэргүүнээр сонгогдсон ерөнхий сайд Владимир Путин нар жагсаалд оролцов. Тэд жагсагчидтай ярилцаад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний тэргүүнтэй хамт хотын төвийн нэгэн бааранд очлоо. Дашрамд хэлэхэд энэ үеэр баар бүгдэд нээлттэй байв. Үйлдвэрчний эвлэлийн жагсаал нийслэлээс гадна олон хот тухайлбал Санк-Петербург, Калининград, Новосибирск хотуудад  хийжээ. 

Гэрэл зураг