Өнөөдөр Орос улсад Хавар, Хөдөлмөрийн өдрийг тэмдэглэж байна. Зөвлөлт засгийн үеэс үлдсэн баярыг өнөө болтол тэмдэглэж байна. Москвад үйлдвэрчний эвлэл том жагсаал хийлээ. Манай орны удирдагчид-өнөөгийн ерөнхийлөгч Дмитрий Медведев, төрийн тэргүүнээр сонгогдсон Владимир Путин нар улс орны шинэ түүхэнд анх удаа цуглаан хийгчид ба баярыг тэмдэглэгчдийн цувааг тэргүүлжээ.

Албан ёсоор мэдээлснээр өнөөдөр Майн нэгний баярын өдөр «Нэгдсэн Орос улс» нам ба Үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан том жагсаалд 150 мянга орчим хүн оролцов. Орос улсын удирдагч Дмитрий Медведев, Владимир Путин нар иргэдтэй хамт жагсаалд оролцох тухай хэдэн өдрийн өмнө мэдээлсэн билээ.

ОХУ-ын өнөөгийн ерөнхийлөгч Медведев, ерөнхийлөгчээр сонгогдсон Путин нар инээмсгэлж, иргэдтэй харилцан ярив. Тэд Майн нэгний баярын зохион байгуулалттай жагсаалыг сэргээх саналыг дэмжиж, цог золбоотой байх «нууцыг» задлан өгүүлж, зурхайд итгэхгүй байна гэжээ. Харин улс орны тэргүүлэх улс төрчид улс төрийг хөндөж яриагүй.

Жагсаалд оролцогч: «Та ажил ихтэй байсан ч тамирчин шиг бие бялдар сайн байна» гэхэд

Дмитрий Медведев: «Цаг олох хэрэгтэй» гэхэд

Владимир Путин: «Ажил ихтэй учраас л бид хоёрын бие сайн байна. Их ажиллах хэрэгтэй» гэв.

Жагсаалд оролцогч «Та зурхайд итгэх уу? Сайн муу ёр гэдэг уу?»

Дмитрий Медваедев: «Угүй, итгэхгүй байна».

Владимир Путин: «Зурхайд итгэхгүй байна».

Улс орны тэргүүлэх улс төрчид улс төрийг хөндөөгүй боловч нийгмийн ганц сэдвийг хөндэв. Москвагийн нэгэн их сургуулийн оюутан их дээд сургууль төгсөгчдийг хуваарьлах системийг сэргээх хүсэлт тавьжээ.

Жагсаалд оролцогчид Москвад хавар болж дулаарсан өдөр нийслэлийн төвөөр зугаалж байгаадаа баярлан хөгжилтэй байлаа. Жагсаалд оролцсон «Нэгдсэн Орос улс» намын гишүүн Улсын думын дэд дарга Олег Морозов «ОДХ» радиод өгүүлэхдээ: «Сэтгэл санаа сайхан, сэтгэгдэл өндөр байна. Энэ баярыг үргэлж жинхэнэ хавартай холбон үздэг. Баяр миний хувьд ариун нандин Ялалтын баярыг 5-р сарын 9-нд тэмдэглэхийн өмнө болж байна. Майн нэгний өдөр бол үнэхээр хавар, хөдөлмөр, найдварын баяр мөн. Маш олон хүн инээмсгэлж, сайхан сэтгэлтэй байна. Нарлаг сайхан гайхамшигт өдөр болж байна даа» гэлээ.

Өнөөдөр Москвад улс төрийн намуудын цуглаан жагсаалыг оролцуулан  олон нийтийн 14 арга хэмжээ болох юм.Дмитрий Медведев, Владимир Путин нар жагсаалын дараа москвагийн нэгэн бааранд үйлдвэрчний эвлэлийн нэгдлүүдийн удирдагчидтай уулзаж ярилцлаа.