Москва Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай түншлэх харилцааг хөгжүүлэх санаачилгаа урагш ахиулах шинэ талбартай боллоо. Орос улс өнөөдрөөс Ази Номхон далайн парламентын форумыг даргалах болсонтой холбогдуулан оросын шинжээчид энэ тухай мэдэгдэв.

1-р сард Токиод бүс нутгийн орнуудын парламегтын гишүүд шинэ хөтөлбөрийн баримт бичгийг сайшаан дэмжсэн юм. Эдийн засгийн интеграц, энх тайван түүнчлэн цөмийн аюулгүй байдлын талаархи хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолыг үүднээс хууль тогтоох байгууллагуудыг илуу нягт хоршооллох тухай баримт бичигт заажээ. Парламентын гишүүд терроризм, мансууруулах бодисын хууль бус эргэлт, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хийх тэмцлийн хүрээнд идэвхтэй харилцан ажиллах юм. Оросын олон хүсэлтийг баримт бичгийг бэлтгэх үеэр харгалзсан байна. Оросын Ази Номхон далайн судлалын төвийн шинжээч Вячеслав Амиров үүнд анхаарлыг хандуулан хэлэхдээ:

«Бид гадаадын хөрөнгө оруулалт, мэдлэг болон бүс нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжилд олон улсын худалдааны давуу талыг ашигламаар байна. Юуны түрүүнд манай байгалийн ба аялал жуулчлалын нөөц боломж түншүүдийн сонирхолыг татах бололтой. Орос улсыг бүс нутгийн орнуудтай холбох харилцан ашигтай хэлхээ холбоог төлөвшүүлэх боломж байгаа. Энэ оны 9-р сард Владивостокод Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах Оросын үйл ажиллагаа бүс нутгийн парламентын гишүүдийн хүчин чармайлтад нэмэр болно» гэв.

Орос улс Ази Номхон далайн парламентын форумын даргын хувьд нийтийн аюултай хамтран тэмцэх хууль тогтоомжийн баазыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна. Мөн цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, байгалийн эрс хувиралын уршгийг урьдчилан мэдээлэх талаар хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь нэн чухал юм.

Хамгийн гол нь Орос улс Ази Номхон далайн праламентын форумыг даргалах нь Ази Номхон далайн бүс нутагт илүү идэвхтэй нэгдэх боломж олгоно гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Андрей Володин хэлээд: «Орос улсыг Азид чөлөөт худалдааны бүст нэгдүүлэх асуудлыг эргэцүүлэн бодвол зохино. Эхлээд Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны нийтийн зах зээлийг байгуулсан. Дараа нь Хятад, Япон, БНСолонгос улс түүнд аажмаар нэгдэв. Мөн АНУ-ын баруун эрэг хавийн нутаг АНДБН-ийн давшингүй хөгжилтэй нэг хэсэг болов. Өөрөөр хэлвэл Орос улсад өргөн боломж нээгдэж байна» гэв.

Ази Номхон далайн парламентын форумыг 1993 онд байгуулжээ. Эдүгээ 25 улсын парламент форумд нэгдээд байна. Форумын ээлжит чуулган 2013 онд Владивостокод хуралдана.