Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, төрийн тэргүүнээр сонгогдсон ерөнхий сайд Владимир Путин нар Москвагийн Манежная талбайд очиж, Хавар, Хөдөлмөрийн баярын өдөрт зориулсан жагсаалд нэгдлээ. Ерөнхийлөгч ерөнхий сайд хоёр жагсаалд оролцоод жагсагчидтай уулзаж ярилцана. Москвад мөн жагсаалд 100 мянган иргэн оролцох бололтой. Үйлдвэрчний эвлэлийн уриа лоозонг дэмжиж байгаа «Нэгдсэн Орос улс» намын гишүүд ч жагсаалд нэгдэнэ. Үйлдвэрчний эвлэл ба «Нэгдсэн Орос улс» нам ажилчны эрх хамгаалах, тэтгэвэрт гарах нас нэмэхээс татгалзах, хөлсний хөдөлмөрийг хориглох шаардлага тавьж байна.