Нью Йоркод 2001 оны 9-р сарын 11-нд террорын ажиллаганд эвдрэн нурсан Делхийн худалдааны төвийн хоёр байшингийн оронд барьж буй байшин одоо хотын хамгийн өндөр нь болжээ. Өчигдөр тэр 381 метр өндөрт хүрэв. Урьд Эмпайр-стейт-билдинг өндөр байжээ. Шинэ тэнгэр баганадсан байшинг барих ажил бас нэг жил үргэлжлэх бололтой. Шинэ байшин 541 метр буюу 1776 фут өндөр болох юм. АНУ-ын тусгаар тогтнолын тухай Тунхаглалтыг 1776 онд батласан.