АНУ-аас айлган сүрдүлсэн ч ЕАБНУ Иранаас авах нефтиэ багасгах байтугай нэмэгдүүлсээр байна. Өнөөдөр тараасан албан ёсны мэдээллээс харахад энэ оны 2-р сард Иранаас 2,8 тэрбум долларын өртөг бухий нефть авсан бол 3-р сард 3,3 тэрбум өртөг бухий нефть авчээ. Африкийн хөгжингүй эдийн засагтай улс 3-р сард нийт 506 мянган тонн нефть Иран улсаас авсан байна. Иранаас нефть авахаас ЕАБНУ-ыг татгалзахад хүргэхийн тулд Вашингтон хүчтэй шахалт үзүүлж байна. Харин үүний хариуд ЕАБНУ-аас тодорхой бус мэдэгдэл хийхээс өөр арга хэмжээ авахгүй байна.