Сирид гал зогсоох дэглэмийн хэрхэн даган мөрдөж байгааг ажиглах НҮБ-ын офицерууд өчигдөр Идлибид очлоо. Энд террористууд мина тавьсан машинуудыг дэлбэрүүлжээ. Сирийн САНА мэдээллийн агентлагийн уламжласнаар баруун-хойд мужийн засаг захиргааны төвд террорын ажиллагаа удаа дараа явуулсаны уршгаар 8 хүн амь үрэгдэж, 100 орчим хүн шархджээ. Хүчний байгууллагуудын төв байр эдгээр ажиллагааны гол бай болсон. Олон улсын ажиглагчид мөргөлдөөн гарсан Хомс, Хама, Дераа хотуудад ба Дамаскын дүүрэгт бас ажиллаж байна. НҮБ-ын офицеруудийн нэг Нираж Сингхийн мэдээлснээр өчигдөр ажиглагчдын тэргүүний хэсгийн гишүүдийн тоо 30 хүртэл нэмэгдэв.