Өнөөдөр БНАСАУ-ын нийслэлийн оршин суугчид төрийн баярын статустай Майн нэгний өдрийг баярын концерт, ардын найр цэнгэл, спортын тэмцээнээр тэмдэглэж байна. Нийслэлийн олонхи оршин суугч баярын өдөр гэр бүлээрээ зугаалах дуртай. Ким Чен Ын Улсын батлан хамгаалах хорооны дэд дарга Чан Сон Тхектэй хамт Рунгра аралд хүрэлцэн очлоо. Энд далайн гахайн (дельфин) хүрээлэн, усан зугааны төвийг барьж дуусч байна. БНАСАУ-ын удирдагчийн хэлснээр бол тус цогцолбор «Солонгосын хөдөлмөрийн намаас нийслэлийн оршин суугчдад өргөх бэлэг болно». Цогцолборыг 7-р сарын 27-нд ёс төртэй тэмдэглэх Эх орны эрх чөлөөний дайнд ялалт байгуулсан өдөр-үндэсний баяр гэхэд барьж дуусах юм.