Сөрөг эргэлт хийхийг оролдсоны дараа улс орныхоо байдлыг хяналтдаа авсан гэж урьд ерөнхийлөгч Амаду Тумани Турег тулхэн унагасан Мали улсын цэргийнхний удирдагчид өнөө өглөө мэдэгдсэн тухай Франс Пресс агентлаг мэдээлэв. Үүний өмнө Турег түлхэн унагахад оролцсон армийн анги нэгтгэл ерөнхийлөгчийн хувийн гварди гэгчийн цэргийн албан хаагчид нийслэл Бамако хотноо байлдан дайтсан билээ. Гвардийн цэргийн албан хаагчид огцоруулсан ерөнхийлөгчийн эрх барьж байсан үед жанжин штабын дарга асан Абидиныг баривчлахыг эргэлт үйлдсэн цэргийнэхэн оролдсонд дургүйцсэн байна. Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар нисэх онгоцны буудал, улсын телевиз радиогийн станц болон Кати дахь цэргийн баазыг эзлэхийг ерөнхийлөгчийн гвардийн цэргийн албан хаагчид оролджээ..