Ангар голын ус бохирдсон учир усгүй болсон хот тосгодыг Эрхүү мужид усаар шат хангаж эхэллээ. Гэсэн ч дамжуулж байгаа ус ууж, түүгээр хоол хийхийг одоохондо хориглосоор байна гэж өнөөдөр бүс нутгийн засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв. Усан хангамжийн технологийн онцлогтой холбогдуулан усан хангамжийг шат шатаар бүрэн сэргээх тухай мужийн засаг дарга мэдээллээ. 4-р сарын 25-нд нефть Ангар голд асгарч, ус нь бохирдуулсаны уршгаар эрх баригчид Черемховский районы 77 мянга орчим хүн амтай хот тосгодыг усаар хангах зангилааны ажлыг зогсоосон билээ. Районд онц байдал тогтоов. Өчигдөр өглөө усан зангилаа ахин ажиллаж эхэллээ. Нүүрсэн шүүр байрлуулж, ус цэвэрлэсэн боловч ариун цэвэрийн хэм хэмжээнд нийцээгүй учир хэрэглэгчдэд одоохондоо дамжуулахгүй байна.