Өнөөдөр Орос улсад Майн нэгний хавар, хөдөлмөрийн баярыг тэмдэглэж байна. Москвад үйлдвэрчний эвлэл ба «Нэгдсэн Орос улс» намаас зохион байгуулсан баярын жагсаалд 100 мянга орчим хүн оролцоно. Юу гэвэл урьд төр засгийн удирдагчид олон нийтийн жагсаалд ерийн жагсагчидтай хамт оролцоогүй. Тэд нийслэлийн төвөөр «Энх тайван!», «Хөдөлмөр!», «Май!», «Дэлхий дахины энх амгалан байдлын төлөө!» зэрэг уламжлалт уриан дор жагсан явах юм. Манай орны томоохон бусад мөн адил жагсаал хийнэ. «Сая орчим хүн тэдгээрт оролцоно. Түүнээс гадна оросын оршин суугчид баярын өөр олон арга хэмжээнд оролцох юм. Олон улсын хөдөлөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг 1886 оны 5-р сард АНУ-ын Чикагод ажилчдын хийсэн жагсаалд зориулсан юм.