АНД-ын бүс нутгийн залуучууд өөрсдийн дээд хэмжээний уулзалтдаа цугларна. Энэ уулзалт 9-р сарын 2-4-нд Владивосток хотод болох юм. Уулзалтын ажиллагаанд 21 улсын төлөөлөгчид оролцоно. Энэ ажиллагаа ийм хэлбэрээр анх удаа болох юм.

Урьд нь “ирээдүйнхэн” АНДЭЗХАБ-нд “дуу хоолойгоороо” оролцож байсан юм. АНДЭЗХАБ-ын улсуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр уламжлал ёсоор явуулдаг байсан залуучдуудын соёлын хөтөлбөрийг “Ирээдүйн дпуу хоолой” гэж нэрлэдэг байсан юм. Өсөн дэвжиж байгаа үеийнхэнд зөвхөн соёлын биш улс төр,  эдийн засгийн асуудлыг шийдэх боломжийг зохион байгуулагчид нь тавьж өгөхөөр шийдсэн байна. АНДЭЗХАБ-ын залуучуудын дээд хэмжээний уулзалтын санаачлагч нь ОУ юм. Залуу хүмүүсийн ухаан хуучин асуудлыг шинээр харахад нь том улс төрчидөд туслана гэдэгт уулзалтыг зохион байгуулагч Александра Татомир итгэлтэй байна: «Залуучуудад өөрсдийгөө үнэлэхэд нь туслахыг бид хүсэж байгаа юм. Тэд ч эсэн ямар нэгэн юмыг хийж чадна, даяарчлалын асуудлыг өөрийнхөөрөө харж байгаа гэдгийг төрийн тэргүүнүүдэд ойлгуулахыг хичээж байна. Энэ нь цаг үеэ олсон зүйл гэж үзэж байна» гэж тэр ярилаа.

Залуучуудын дээд хэмжээний уулзалт нь газар тариалангийн хамтын ажиллагаа, эрчим хүч, тээвэр, дунд болон жижиг үйлдвэр гэсэн дөрвөн хэсэгт хуваагдаж ажиллана. Хэсэг бүр дээр ширүүн маргаан, мэтгэлцээн үүснэ гэж үзэж байна.Үүний дүнд шийдвэрийн протокол боловсруулж түүнийгээ төрийн тэргүүнүүдэд гардуулах юм гэж Александра Татомир ярьж байна: «Оролцогчдыг маш сайн бэлтгэхийг бид шаардаж байгаа. Гурван өдрийн турш шүүмжлэн хэлэлцэх асуудлуудыг маш сайн судлаж, тусгайлан бэлтгэсэн залуучуудыг бид сонгон авах юм. Яагаад чухам ийм дөрвөн хэсэгт хуваагдаж байгаа юм бэ? Учир нь АНДЭЗХАБ-д  ОУ-ын тэргүүлэх салбарууд гэж байдаг. Энэ тэргүүлэх салбаруудаас бид цаг үеийн асуудал болон сэдэвчилсан ажлын хэсгүүдийг сонгож авсан юм» гэж тэр ярилаа.

Оролцогчдыг сонгон авах ажил эхлээд байна. Шаардлага маш өндөр. Тэд бүгдээрээ олон улсын түвшинд ОУ-аа төлөөлөх учраас өөрөөр байх аргагүй юм. Залуучуудын дээд хэмжээний уулзалтад оролцогчид “томчуудын” ажиллагаанд оролцно гэж үзэж байгаа: «Насны хязгаарыг 18-25 гэж тогтоосон юм. Нилээн хүнд анкетыг бөглөх ёстой. Эхлээд анкет дараа нь лидерийн туршлага болон нийгмийн хүрээний туршлага зэрэг орж байгаа. Дараа нь гурван эссе бичих ёстой. Нэгдэх нь нийтлэг, хоёр дахь нь сэдэвчилсэн, гуравдах нь учир шалтгааны байх ёстой. Тэгэхдээ бүгдий нь англи хэл дээр бичсэн байх ёстой» гэж тэр ярилаа.

Дээд хэмжээний уулзалт Русский арал дээр болох бөгөөд хоёрхон хоног л үргэлжлэх юм. Уулзалт дууссны дараа санаачлагатай залуучууд гэр гэр рүүгээ явахгүй юм. Тэд Владивостокт 9-р сарын 9 хүртэл байх юм. Энэ хугацаанд тэд ажил хэрэг нэгт томчуудынхаа үйл ажиллагааг ажиглаж “Ирээдүйн дуу хоолой” соёлын хөтөлбөрт оролцох юм. Залуучуудын дээд хэмжээний уулзалт явуулахыг бусад орнууд ч дэмжинэ гэдэгт зохион байгуулагчид нь найдаж байна. АНДЭЗХАБ-ын уулзалтууд болох зөвхөн ОУ-д биш бусад улсуудад ч энэ үйл ажиллагаа ач тустай болно.