Хөөмий бол Монгол, Түвд, Алтай, оросын Алс Дорнодын ард түмнүүдийн уламжлалт урлаг юм. Монголын сүрлэг уулс, якутын түндэрт амьдраагүй хэн бүхний дунд хөөмий улам их түгэн тархаж байна. Тэдний нэг том жишээ бол Новосибирск хотын зураач Александра Бутаева юм. «Зөвхөн өөртөө зориулж» хөөмийддөг байсан Александра бүх Орос орон даяар аялан тоглож мастер-класс үзүүлж байна. Түүнийг саяхан Москвад ирэхэд нь манай сурвалжлагч уулзсан юм.

Александра Бутаева бол долоо дахь үеийн зураач юм. Өндөр цалинтай загвар зохион бүтээгчийн ажилтай хот газрын амьдралаа сэтгэлийн таашаал авах дуртай ажлаа хийх тосгоны амьдралаар солино гэж арван жилийн өмнө тэрээр төсөөлөх ч үгүй байлаа. Хөөмий бол сэтгэлээ татгаруулах сэтгэхүйн дасгал гэдэг үүднээс нэг удаа тэрээр хөөмийн семинарт ирсэн байна. Өөрийнхөө дууны өнгийг удирдаж чадах мэт түүнд санагдаж байгалын дуу чимээг дууриаж дуугарах болсон нь үнэхээр гайхалтай байлаа. Гол горхины шоржигноо, амьтдын архираа, аянганы нүргээн зэргийг дууриаж дуугарах нь яваандаа мэргэжил болж хувирсан байна. Тэрээр одоо өөрийнхөө хөөмийн сургуульд эдгээрийг бусдад сургаж байна. Мөн ОУ-ын хотуудаар аялан тоглож байна.

 «Би алтайчууд, шорцууд, болон Сибирийн янз бүрийн багш нараас суралцсан. Ингээд хүн бүрээс бага багаар сурч авсаар сүүлд нь өөрийн гэсэн аялгуутай болсон. Энэ дуу аялгуу аажмаар миний амьдралд шингэж яваандаа өдөр бүрийн хэрэглээ болсондоо. Дуу хоолойгоор эмчлэж болно өөрөөр хэлвэл эрүүл саруул байдалд орно гэсэн үг. Дуу гэдэг бол чичиргээ юм. Хэрвээ та вибромассажерийг биедээ ойртуулвал тэр таны цусны эргэлтийг хурдасгаж, цусыг чөлөөтэй урсгана. Дууны тусламжтайгаар мөн ингэж болно. Өвдөлтөөс болж хүн хашгирахдаа өвдөлтийг багасгадаг гэдгийг хэн ч эргэцүүлэн боддоггүй. Хэрвээ зөв ёолож дуугаа чиглүүлж чадах юм бол биеийн зовлон өвдөлтийг багасгаж чадна» гэж тэр ярилаа.

Өөрийгөө эмчлэх энэ аргын амьд жишээ бол Александра өөрөө болон түүний семинарт оролцогчид юм. Зөвхөн биеийн тухай ярьж байгаа хэрэг биш. Хамгийн гол нь цууриалуурын тусламжтайгаар бие сэтгэл зэрэг дуулах ёстой юм. Сэтгэл бас дуулдаг гэдэгт Александра Бутаева итгэлтэй байна: «Бүх биеэ энэ процесст оруулахын тулд та өөрийгөө өлгийтэй хүүхэд гэж төсөөл. Өлгийтэй хүүхдүүд уйлж байхдаа сөөнгөтдөггүйг та бүхэн лав ажигласан байх яагаад гэвэл тэд бүх биеэрээ уйлж байгааа юм. Хүний биенд 40 орчим  цууриалуур байдаг юм. Ер нь бидний биеийг нэг том цууриалуур гэж хэлж болно. Сэтгэлгүйгээр дуу авиа гаргах нь утга учиргүй гэдгийг ойлгох нь чухал юм. Цээжний гүнээсээ дуу авиа гаргаж эхлэхэд бидний цууриалуур ажлаад зогсохгуй бидний мэдрэмж дуугарч байгаа юм» гэж тэр ярилаа.

Бид хэзээ нэгэн цагт байгалаа дууриаж ингэж дуугардаг байсан, харин түүнийгээ мартчихсан юм гэж Александра Бутаева үзэж байна. Тосгонд амьдрах болсон нь түүнд үүнийг ойлгоход тусалсан байна. Александра жил гаруй тайгын нэгэн тосгонд амьдарч байна. Новосибирск хотын тохилог сайхан амьдралын дараа хүндхэн байсан нь мэдээж тэгэхдээ тэр шанд нь бүтэн хоногоор байгалтайгаа харьцах боломж олж авсан юм. Ирээдүйд Александра тайгын гүн рүү орж амьдрах бодолтой байгаа ба тэнд хөөмийн төв байгуулахаар төлөвлөж байна. Түүнээс суралцахыг хүссэн хэн бүхэн зочлон очих болно.