Тэсрэх бодисыг мэдрэж илрүүлэх багажийг удахгуй оросын аюулгуй байдлын албадад дамжуулна. Тэр агаарт тэсрэх бодисын молекулыг мэдрэж илруулнэ. Сибирийн Томск хотын эрдэмтэд Оросын Холбооны аюулгуй байдлын албаны захиалгаар  тус багажийг зохион бүтээжээ.

    Оросын ШУА-ийн Сибирийн салбарын гурван хүрээлэнд багажийг нэг зэрэг зохион бүтээсэн байна. Энэ ажил таван жил үргэлжлэсэн хийгээд одоо түүнийг ажиллуулахад бүрэн бэлэн болгосон. Гоц мэдрэмжтэй дуран авай, лазерийн систем түүний үндэс болжээ. Багажийн ажиллагааны тухайд гэвэл террорист хурууныхаа бараг харагдахгуй хээ үлдээсэн гэж бодоё. Үүний өмнө тэр тэсрэх бодис барьсан. Хурууны хээ бухий хуудасыг лабораторид шилжүүлнэ. Багаж агаарыг шинжлэн нэг минутын дараа тугшуурийн дохио өгөх юм. Энэ нь агаарт тэсрэх бодисийн уурыг илрүүлсний дохио болно.

 Нэгэн зохион бүтээгчийн хэлснээр бол багажийн мэдрэмж нохойн  хошууны мэдрэмжтэй адилхан байна. Одоо нохойн оронд лазерийн түлхэцийг тасалгаанд чиглүүлвэл болно.

Томскын эрдэмтэд гоц мэдрэмжтэй багаж зохион бүтээж төдийгүй эргэн тойрны хүмүүст мэдэгдэхгүйгээр ажиллахад  «сургажээ». Лазерийн түлхэцийг тодорхой дэглэм, гадраг дээр мэдрэж болно. Багажийн онцгой бүрээс температур, чийгийн хэлбэлзэлийг мэдрэхгүй байна. Зөвхөн тэсрэх бодисын  ялимгуй ч бүрэлдүүн хэсгийг гоц мэдрэх юм.

 Лазерийн багажийн ажлыг ажиглах ажилтан өөр тасагт байж, дуран авайн камерыг хэрэглэнэ. Тод томруун дурс бичлэг хийж мониторын дэлгэцнээ дамжуулна. Бидний бүтээл бол террористуудын хэрэглэж мэдэх бух төрлийн тэсрэх бодисыг илрүүлж чадах шилдэг багаж хэмээн сибирийн эрдэмтэд үзэж байна.

Ойрын үед шинэ багажийг Оросын бух нисэх онгоцны буудалд хэрэглэж эхлэнэ. Одоо Томскын эрдэмтэд радио долгионы ба хэт авианы томограф  зохион бүтээх хосгуй шинэ төсөл дээр ажиллаж байна. Шинэ багаж ханын цаана хүний цүнхэнд юун байгааг тогтоох юм. Хожмын террорист  цунхэнд нь байгаа юм бухнийг шалгаж байгааг анзаарахзгуй. Ачаа тээшийг бух талаас харахыг эрдэмтэд оролдож байна. Шинэ багаж террорын ажиллагаанаас сэрэмжлэх боломж олгох юм. Террорист юу болж байгааг ойлгохгуй.Энэ багаж өрийн зорчигчдод  аюулгуй байна. Эрүүл мэндэд зохисгуй  нөлөөөхгүй. Учир нь цацрагийн эрч нь гар утасныхаас бага байна.