Түрк улсын Аланья нутагт оросын 27 жуулчин сууж явсан автобус өчигдөр зам тээврийн осолд орж дөрвөн хүн шархадсан байна. Ростуризмын мэдээнээс иш татан РИА Новости агентлаг өнөөдөр энэ тухай мэдээллээ. Тус байгууллагын мэдээнээс харахад хөнгөн шархадсан жуулчдыг орон нутгийн эмнэлэгт хүргэж эмнэлэгийн анхан шатны шаардлагатай тусламж үзүүлсэн байна. Осолд орсон оросууд одоо буудалдаа байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байна гэж тус байгууллага мэдээлсэн байна.