Египетэд өнөөдрөөс ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажил эхэллээ.  Энэ өдрөөс эхлэн сонгуулийн өмнөх реклам сурталчилгаа албан ёсоор явуулж болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд 13 нэр дэвшигч оролцож байна. Олон нийтийн санал асуулгын дүнгээс харахад АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Амр Муса болон бие дааж нэр дэвшигч Абдель Монейм Абу аль Футух нар египетчүүдийн дунд нилээд нэр хүндтэй байна. Тус улсын төрийн тэргүүний сонгуулийг 5-р сарын 23-24-ний хооронд явуулахаар товлосон юм.