Энэ долоо хоногт БНАСАУ гурав дахь цөмийн туршилтаа хийж магадгүй. Зохих мэдээлэлийг АНУ-ын төр засаг Өмнөд Солонгосын засгийн газарт дамжуулсан гэж японы мэдээлэлийн Киодо Цусин агентлаг өнөөдөр мэдээллээ. Цөмийн шинэ туршилт хийхэд Пхеньян бэлэн болоод байна гэж өнгөрсөн долоо хоногт албан ёсны Сөүл мэдээлсэн юм. Туршилт БНАСАУ-ын зүүн хойд нутгийн Пунгэ-ни талбарт болох байх учир нь 2006, 2009 онуудад хийсэн хоёр туршилтыг яг тэнд хийсэн юм.