ОУСС-д хөөрхөөр бэлтгэж байгаа шинэ баг дасгал сургуулилтаа дуусаад гараандаа ороход бэлэн боллоо. Оросын иргэд Геннадий Падалка, Сергей Ревин, америкийн иргэн Жозеф Акаба нар ОУСС-ийн ижилхэн хувилбар байдаг Москва орчмын Сансарын нисгэгчдийг бэлтгэх төвд шалгалтаа амжилттай өглөө. Хэдэн өдөр үргэлжилсэн туршилтын үеэр тэд станцийн тоног төхөөрмжийн тухай хөдөлбөргүй мэдэлгээ харуулж, ОУСС-ийн нэг салбар бин битүү байдлаа алдсан нөхцөл болон онц нөхцөлд ажиллах чадвараа үзүүлэх болон буухад тохиолдох таахын аргагүй нөхцлийг сургуулиллаа. Энэ баг тавдугаар сарын дундуур сансарт хөөрөх ба 10-р сар хүртэл тэнд ажиллах юм. Энэ хугацаанд сансарын нисэгчид хэдэн арван шинжлэх ухааны туршилтууд тэр дундаа экологийн туршилтыг хийх юм. Мөн Дэлхийн гадаргууг ажиглаж задгай сансарт гарах юм байна. Энэ багын дуудлагын дохио нь Альтаир юм байна. Энэ од нь Бүргэдийн одны ордын хамгийн хурц тод од билээ.