Пхеньян цөмийн туршилт хийхээр завдаж байгааг Бээжин эсэргүүцэж байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүний орлогч Чен Гупинг бямба гаригт мэдээлсэн байна. “Хойд солонгосын цөмийн асуудлыг зохицуулахад Орос, Хятад улсууд нэгдсэн байр сууринаас хандаж байна гэж” орлогч сайд хэлсэн байна. “Зургаагийн” хүчин чармайлтыг үргэлжлүүлэхийн төлөө бид тэмцэж байна. “Пхеньян цөмийн туршилт хийхээр завдаж байгааг” Бээжин эсэргүүцэж байна гэж тэр тэмдэглэсэн байна. “БНАСАУ-ын талаар эрүүл саруул шийдвэр гаргахыг” өндөр тушаалын дипломатч олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна. “Солонгосын хойгт байдал тогтвортой байхыг бид хүсэж байна. Энэ бүс нутагт энх тайван, тогтвортой байдал тогтоохын төлөө байнгын холбоо харилцаатай байна гэж” орлогч сайд хэлсэн байна.