Цөмийн зэвсэг болон пуужин турших болон Йонбен цөмийн төвд уран баяжуулах зэрэгт тавьсан хоригоос гарч байгаа тухай БНАСАУ-ын мэдэгдлийг НҮБ-ын АЗ-д тараалаа. Өнөөдөр энэ тухай ЦТАК агентлаг уламжилсан байна. Хиймэл дагуул байрлуулсан умард солонгосын “Ынха-3” пуужин  хөөргөсөн явдал нь урьд нь гаргасан тогтоолыг зөрчиж байгаа асуудлыг АЗ шүүмжилэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулж 4-р сарын 17-нд БНАСАУ-ын ГХЯ энэ мэдэгдэлийг гаргасан байна. Тус улсын пуужин хөөргөх эрхийг устгахыг оролдож байгаа НҮБ-ын АЗ-ийн үйл ажиллагааг БНАСАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч шудрага бус гэж нэрлэсэн байна. Хойд Солонгос улс “сансар огторгуйг судлах өөрийн эрхээ цаашид ч эдлэх болно гэж” ГХЯ онцлон тэмдэглэсэн байна.