АНУ-ын АЦХ Баруун Азийн нэгэн оронд байгаа цэргийн баазруугаа орчин үеийн Ф-22 “Рептор” сөнөөгч бөмбөгдөгч онгоцуудаа илгээсэн гэж бямба гаригт Вашингтон Пост сонин мэдээлсэн байна. Сөнөөгч-бөмбөгдөгч онгоц байрлуулсан явдал бол бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэгдсэн төлөвлөгөөт ажиллагаа гэж АЦХ-ний төлөөлөгч хэлсэн байна. “Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоох боломжийн талаар тус улстай АНУ болон дэлхийн бусад таван гүрэн маш чухал хэлэлцэр хийхээр бэлтгэж байхад сөнөөгч онгоцуудыг тэнд байрлууллаа гэж” сонинд бичсэн байна. Тус бүс нутаг руу явуулсан бөмбөгдөгч онгоцуудын тоо болон чухам аль баазад байрлуулсан тухай мэдээлэл байхгүй байна. Энэ сарын эхээр АНУ-ын ТЦХ-ний командлал Иран улстай харилцаа түгшүүртэй болж байна гэсэн нэрийн дор Персийн буланд “Энтерпрайзис” атомын нисэх онгоц тээгч хөлгийг аваачсан билээ.