Химийн зэвсэгийнхээ 62% буюу 25 мянган тонн хортой бодисыг 4-р сарын 29 гэхэд ОУ устгаад байна. Энэ өдөр бол химийн зэвсгийг хориглох тухай олон улсын Конвенц хүчин төгөлдөр болсон өдөр юм. Дэлхийн хамгийн их 40 мянган тонн химийн зэвсгийн нөөцтэй байсны гуравны нэгийг нь ОУ 15 жилийн дотор устгалаа. Үхэл таригч зэвсэгийнхээ нөөцийг 2015 оны 12-р сарын 31 гэхэд бүрмөсөн устгана гэж ОУ амлаад байна. АНУ улс нь 30 тонн орчим химийн зэвсгийн нөөцтэй бөгөөд дэлхийд хоёрт ордог юм. Одоогийн байдлаар химийн зэвсгийнхээ 90% буюу 25 мянган тонныг устгаад байна. Харин химийн зэвсгийн үлдсэн 10%-ийг устгах асуудал дээр америкууд нохойтож эхэллээ. Пентагон эхлээд үлдсэн химийн зэвсгээ устгах ажлыг 2021 он хүртэл сунгалаа гэж мэдэгдсэн. Дараа нь химийн зэвсгийн үндэсний нөөцийг устгах хөтөлбөрийн дуусах хугацааг 2023 он болгосон байна.