НҮБ-ын ажиглагчдын тэргүүн бүлгийн бүх 30 гишүүн 4-р сарын 30-нд Сири улс дахь ажилдаа шуурхайлан орно. Энэ бүлгийн тэргүүнээр норвегийн генерал Роберт Муд сонгогдсон байна.

Төр засаг болон зэвсэглэсэн сөрөг хүчний хоорон дахь эвлэрэлийн горимыг энэ долоо хоногт НҮБ-ын 10 ажиглагч хянаж байсан юм. Сири улс дахь байлдааны үйл ажиллагаа багассан боловч байдал түгшүүртэй хэвээрээ байна. Дамаскт баасан гаригийн орой нэгэн сүмийн ойролцоо хүчтэй дэлбэрэлт боллоо. Энэ дэлбэрэлтийг амиан золиослогч этгээд үйлдсэн байж магадгүй гэж үзэж байна. Дамаск орчмын хотод пүрэв гаригт болсон дэлбэрэлтийг алан хятагч бүлэглэлийн дайнчид үйлдсэн гэж төр засаг үзэж байна. Хама хотыг засгийн газрын цэргүүд буудснаас болж 70 хүн амь насаа алдсан гэж эвлэрэшгүй сөрөг хүчин өөрийн зүгээс мэдэгдллээ. Ажиглагчид хүрэлцэхгүй байгаа тул иймэрхүү аман мэдэгдэлүүдийг шалгах боломж одоохондоо байхгүй байна. Тун яаралтай ажиглагчдын тоог 300 хүртэл нэмэгдүүлнэ гэж НҮБ болон АОЛ-ийн Сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Кофи Аннан найдаж байна.

Ажиглагчдын бүлэг Сири улсын нөхцөл байдлыг зохицуулахад туслана гэдэгт НҮБ-ын дэргэд АНУ-аас суугаа байнгын төлөөлөгч Сьюзан Райс итгэхгүй байна: «АНУ-ын итгэл алдарлаа. Бидний найдаж байсан бүхэнд НҮБ-ын ажиглагчдын бүлэг нөлөө үзүүлж чадах эсэхийг бид маш анхааралтай ажиглаж байна. Хэрвээ тэд 90 өдрийн турш юу ч хийж чадахгүй бол бид дахиад л НҮБ-ын АЗ-д хандаж яаж дарамт шахалт үзүүлэх талаар хэлэлцэх үү?» гэж тэр ярилаа.            

4-р сарын 12-нд тогтоосон эвлэрэлийг тасалдуулахыг оролдож байгаа өдөөн хатгагчид бол сирийн сөрөг хүчин гэж ОУ үзэж байна. ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэхдээ: «Эвлэрэл бүрэн тогтоогүй байна учир нь зэвсэглэсэн сөрөг хүчний бүлгийнхэн дэлбэрэлт, алан хядах ажиллагаа, засгийн газрын байшин болон цэргийнхнийг буудах зэрэг өдөөн хатгалага үйлдэхэд ямагт бэлэн байна. Тэд Аннаны төлөвлөгөөг тасалдуулж ингэснээрээ олон улсын хамтын нийгэмлэгийн хилэнг төрүүлэхийг оролдож байна. Ингэж байгаад хөндлөнгийн оролцоог өдөөн хатгахыг оролдож байна» гэж Лавров ярилаа.

Сирийн хэт сөрөг хүчний бүлэглэлийн толгойлогчдын нэг Нофал Давалиби пүрэв гаригт Парист Сирийн “шилжилтийн засгийн газар” байгуулж байгаагаа зарлалаа. Сөрөг хүчнийхэнд зэвсэг нийлүүлэх болон гадаадын цэргийн оролцоог оруулах санааг дэмжих нь түүний зорилго юм.

Сирийн дотоодын аядуу сөрөг хүчнийхний төлөөлөгчид харин ч хямралаас гарах улс төрийн замыг хайхад бэлэн байна. Сирийн өөрчлөлт болон чөлөөлтийн төлөөх ардын фронтын тэргүүн Кадри Жамиль Москвад ингэж хэлсэн юм. Сергей Лавровтой уулзсныхаа дараа тэрээр мэдэгдэхдээ: «Урьд нь яриа хэлэлцээ зөвхөн санаа маягтай байсан. Харин одоо энэ нь зайлшгүй шаардлага боллоо. Хэлэлцээр бол ирээдүйн өөрчлөлтийн замд хийх Сири улсын ургашлан ахих хөдөлгөөний баталгаа юм. Энэ бол хүнд хэцүү үйл явц гэхдээ боломжтой зүйл. Гадаадын байлдааны оролцоог зайлуулахад ОУ чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн гүйцэтгэх ч болно. Энэ нь сирийн асуудлыг шийдвэрлэх бодитой нөхцөл болон урьдчилсан байдлыг бий болгож байгаа юм» гэж тэр ярилаа.

Өнгөрсөн долоо хоногт бас дотоодын сөрөг хүчний төлөөлөгчид болох Ардчилсан өөрчлөлтийн төлөө үндэсний зохион байгуулах хорооны тэргүүнүүд Москвад зочиллоо. Хятад улс Сирийн хямралыг зохицуулах ажилд оруулах хүчин зүтгэлээ идэвхижүүлж эхэллээ. Төр засаг болон сөрөг хүчинтэй хийж байгаа тэдний хэлэлцээр ч хоёр талыг аль болохоор хурдан хэлэлцээрийн ширээнд суулгахад оршиж байгаа юм.