Өмнөд Суданы армид тусламж үзүүлсэн хэргээр Суданд гадаадын гурван иргэнийг баривчилжээ. ӨАБНУ, Их Британи, Норвег улсуудын иргэд Өмнөд Судантай хилэлдэг Суданы хилийг хууль бусаар давахыг оролдсон гэж орон нутгийн ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Тэд өмнөд суданы армид зориулсан цэргийн хувцас, зэвсэг зэргийг хоёр машинд тээж явсан гэж үзэж байгаа юм байна. Баригдсан хүмүүс өөрийнх нь армитай холбоотой гэдгийг Өмнөд Суданы БН улс хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнөд Судан руу хүмүүнлэгийн тусламж хүргэж явсан машин хилийн бүсэд алга болсон гэж тус улсын төлөөлөгчид мэдэгдсэн байна. Байдлаас ажихад тэр машиныг л суданы тал саатуулсан бололтой. Судан улс болон ноднин жил тус улсаас тусгаарласан Өмнөд Суданы БН улс хоёрын хооронд хилийн будлиан үргэлжилсээр байна. Нефтиэр баялаг Хеглиг нутагт  Өмнөд Суданы БН улсын цэрэг дайран орсноос хойш бараг нэг сар болж байна. Одоогийн байдлаар Хартум, Жуба хоёр дайны байдалтай байна.