Хоёр талын худалдаандаа үндэсний валютаар тооцоо хийх ажилдаа Орос, Хятад улсууд орлоо гэж БНХАУ-ын Арилжааны яамны орлогч сайд Чонг Шан Москвад бямба гаригт хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Хоёр улс “хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулах боломжийг” авч үзэж байна гэж тэр тэмдэглэсэн байна. Сүүлийн жил хоёр орны бараа эргэлт 79,2 тэрбум долларт хүрч, шууд хөрөнгө оруулалт 4 тэрбум долларын хэмжээнтэй болсон гэж Чонг Шан хэлсэн байна. Хятадын төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайдын айлчлалын урьдчилсан дүнг хөндөн ярихдаа БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүний орлогч “амжилттай, үр бүтээлтэй” гэж тэмдэглэсэн байна.