Ойрхи Дорнодын асуудаарх АНУ-ын элч асан Жорж Митчелл сөрөг хүчний эсэргүүцлийг дарах үедээ цэргийн гэмт хэрэг үйлдсэн тул Сири улсын ерөнхийлөгч Башар Асадыг олон улсын шүүхэд өгөх ёстой гэж үзэж байна. “Либерийн ерөнхийлөгч асан Чарльз Тейлортой нэгэн адил Асадыг шүүх ёстой гэж” Митчелл хэлснийг британын “Гардиан” сонин бямба гаригт нийтэлсэн байна. Аюулгүй байдлын олон улсын бага хурал болсон Дублин хотод Митчелл, Асадыг огцорохыг уриалаад “сирийн ард түмэн өөрсдөө өөрийн тэргүүнээ сонгох чадвартай гэж” тэмдэглэсэн байна.