Хувцас хунар, гоёл чимэглэл, нарны хаалт, гар утасны  гэр, сүлжмэл гутлууд, бэлэг дурсгалын зүйлүүд бөгөөд  нийт   300 гаруй хосгүй бүтээлүүд “Оросын алтан сүлжмэлүүд” үзэсгэлэн дээр тавигджээ. Липецкийн мужийг  “Сүлжмэлийн хязгаар ” гэж нэрлэдэг бөгөөд эндхийн  баярт оролцохоор  оросын 25 бүс нутгаас зуу гаруй уран гартанууд хүрэлцэн иржээ.

”Оросын алтан сүлжмэлүүд” гурван өдөр үргэлжлэх наадмын хөтөлбөр нилээд өргөн юм. Сүлжмэл бүтээлүүдээс гадна энд сүлжээний хээний   уламжлал болон шинэтгэлийн үзүүлэн тоглолтууд, мастер-классууд, нилээд хэдэн үзэсгэлэн, яармаг-худалдаа, “Липецк мужийн сүлжмэлүүд”аялал жуучлалын компаний танилцах өдөрлөг зохиогдох юм.  Ильяно тосгоны сургуулийн сурагчид энд хүрэлцэн ирсэн зочид гийчдэд өөрсдийн гараар сүлжмэлийн  хосгүй хээ хуар нэхэж үзүүлэх болно гэж Липецкийн ардын болон гоёл-чимэглэлийн хавсарсан урлалын  музейн захирал Ирина Жирова “Оросын дуу хоолойд” ийнхүү ярьсан юм: «Уралдаанд түрүүлсэн хүмүүст тусгайлан медаль бэлтгэсэн . Нүүрэн дээр нь сүлжмэл нэхэж байгаа мастер байхад, тойруулаад “Оросын алтан сүлжмэлүүд”  гэж бичсэн байна.  Дурсгалын медалийг өнгөт металлуудаар буюу:алт, мөнгө болон хүрлээр хийсэн бөгөөд, нэг, хоёр, гурав дгуаар байрын шагналууд» гэж хэллээ.

Наадмыг чухамдаа Елец хотод зохион явуулах болсон нь санамсаргүй биш юм гэж Ирина Жирова ярьж байна. Энэ нь орос улсын сүжлмэл хээ хуар нэхэх төвүүдийн нэг юм.  Елецын сүлжмэл хээний өвөрмөц шинж нь олон төрлийн  нягтралтай нэхээсийг  хослуулж чадсанд байдаг юм. Эдгээр  сүлжээснүүд  нь давтагдашгүй юм.  Анх Ельцэд сүлжмэл хээг 17-р зуунд Францаас авчиржээ. Орон нутгийн музейн хамгийн   эртний үзмэр бол 1801 онд т  сүлжмэл хээгээр чимж хийсэн  гар нүүрийн алчуур.  1917 оны Октябрийн хувьсгалаас өмнө Ельцэд 40 гаруй мянган мастер амьдарч байжээ.  Тэдний нэхсэн сүжмэлүүд нь  гайхалтай сайхан бөгөөд чанартай байсан тул худалдаачид аваад  гадаадынх гэж цааш дамлан зардаг байсан гэж Ирина Жирова ярьж байна: «Елецын сүлжмэл хээ нь 19-р зууны сүүлээр маш нэрд гарч байв.           Тэр үед гар урлалын  болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгүүдийг  явуулж  эхэлсэн юм.   Чухамдаа тэр үед Елецын хушуунд нилээд хэдэн сүлжмэлийн сургуулиуд байгуулагдаж байсан.  Жишээ нь, тэдгээрийн нэг нь орон нутгийн нударган баян эмэгтэй Надежда Огаревагийн /Стахович/ сууринд байжээ» гэж хэлсэн. 

Елецын сүлжмэл бүтээлүүд нь 1873 онд Венад болсон дэлхийн үзэсгэлэнд тавигдаж  байжээ. Оросын уран  гартнуудын хосгүй бүтээлүүд Брюссель, Парис, Монреаль болон Осакад нэг бус удаа медаль болон  дипломоор шагнагдаж байв. Одоо  тэдгээрийг “Елецын сүлжмэлүүд”  үйлдвэрт гаргадаг юм.   Сүүлийн арав гаруй  жил эдний бүтээгдэхүүн дэлхийн 120 үзэсгэлэнд амжилттай оролцжээ. Елецын сүлжмэл бүтээгдэхүүн нь   “Елецийн гайхамшиг” гэж нэртэй болсон төдийгүй хоёр зуун жилийн турш  дэлхийн орнуудын хамгийн тансаг хэрэглээтэй бүсгүйчүүдийн эрэлт хэрэгцээг хангасаар иржээ.