Баруун чиглэлийн хий дамжуулах хоолой барих техникийн асуудлаар ОХУ, БНХАУ хоёр зөвшилцлөө. Хятадын эрчим хүчний улсын удирдлагын газрын тэргүүн Ли Тинан Москвад бямба гаригт хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдлээ. “Талууд Баруун чиглэлийн хий дамжуулах хоолой барих техникийн асуудлаар ойлголцолд хүрлээ. Одоо үнийн асуудал л үлдсэн гэж” тэр хэлсэн байна. Энэ асуудлаар талууд угтан тосох алхам хийж байгаа нь хамгийн гол юм гэж БНХАУ-ын төлөөлөгч онцлон тэмдэглэжээ. Хий дамжуулах хоолой барих нь маш том ач холбогдолтой гэж Ли Тинан хэлсэн байна.