ОХУ-ын нутаг дэвсгэрт ээлжит уудаагаа оруулаагүй Япон улсын иргэн, буддын шашны нэрт лам Дзюнсэй Тэрасавагийн захидлыг оросын хүний эрхийг хамгаалагчид ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевт гардууллаа. Тэрасавагийн асуудлын талаар Медведевт хүний эрхийн талаарх ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн Светлана Ганнушкина танилцуулжээ. Өөрийн энх тайвны болон хүний эрхийг хамгаалах идэвхитэй үйл ажиллагаагаараа нэрд гарсан түүний шавь ОХУ-ын ерөнхийлөгчийн “Твиттерт” бичсний дараа та буддын шашны номлогчид виз олгохыг тушаасан гэдгийг тэр сануулсан байна. “Үүний дараа тэр манай байгууллагын урилгаар хоёр удаагийн виз авсан юм. Харин хоёр дахь удаагаа түүнийг ирэхэд нь ОУ-ын нутаг дэвсгэрт оруулаагүй бөгөөд визий нь хүчингүй болгосон байна” гэж С. Ганнушкина гомдол мэдүүлсэн байна. Үүнээс болоод ерөнхийлөгч юмуу, ерөнхий сайдтай шууд ярих хэрэгтэй гэж  Тэрасавад хүний эрхийг хамгаалагч зөвөлсөн байна. Медведев татгалзаагүй байна.