Бээжинд 6-р сард болох дээд хэмжээний уулзалтаар ШХАБ-ын гишүүн улсуудын төрийн тэргүүнүүд ОБ-д хариулт өгөх баримт бичгийг авч үзнэ. БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүний орлогч Чен Гупинг бямба гаригт ингэж мэдэгдлээ. Төв азийн бүс нутагт онцгой байдал бий болсон тохиолдолд “эсрэг хүчин зүйлд хариулт өгөх механизм” ШХАБ-д байх ёстой гэж тэр тайлбарласан байна. ШХАБ-ыг өргөжүүлэх боломжийн тухай асуултанд тэрээр хариулахдаа “энэ асуудлаар Москва, Бээжинд санал зөрөлдөөн байхгүй гэж” хэлжээ. “Нөхцөл байдал бүрэн гүйцэд боловсорсны дараа тус байгууллагад шинэ гишүүдийг татан элсүүлэх болно гэж” тэр нэмж хэлсэн байна. ШХАБ-ыг өргөтөх явдал нь олон улсын энэ механизмын дотор эв санааны нэгдлийг хөгжүүлэн бэхжүүлэх болно.