Монгол улсын “Алтанбулаг” эдийн засгийн чөлөөт бүсэд оросын ажил хэргийн төвийг барьж байгуулах нь Орос-Монголын технологийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд ихээхэн чухал юм.  Үүнд  сонирхолтой байгаа тухайгаа Улаанбаатар хотод 20 дахь удаагаа зохион явагдсан “Ворота в Азию” /”Азийн  хаалга”/  үзэсгэлэнд оролцсон  оросын компаниудын төлөөлөгчид ярьж байна. ОХУ-ын “Энергоремонт” компани хэдэн арван жилийн турш монголын дулааны цахилгаан станцуудын тогоонд  засвар үйлчилгээ хийж ирсэн бөгөөд тус улсын эрчим хүчний  бусад объектуудад  үйлчилгээ үзүүлж ирсэн.

Чухамдаа 1960-80-аад онуудад зөвлөлтийн тусламжтайгаар баригдасан бүхий л эрчим хүчний объектуудад засвар үйлчилгээ явуулж байжээ. Монголын ЗГ эдгээр эрчим хүчний станцуудын шинэчлэсэн төслүүд нь орос-монголын  хамтын ажиллагааны ирээдүйтэй төслүүд гэж үзэж байгаа юм.  Монгол улсын Эрдэм баялаг, эрчим хүчний яам нь өнөөдөр оросын мэргэжилтэнүүдийг  Улаанбаатарын томоохон ДЦС болох ТЭЦ-5 станцыг барьж байгуулахад оролцуулахаар яриа хэлэлцээр хийж байна.

Бас нэгэн жишээ. Эрхүүгийн  “Рудремонтный завод “ нь 10 дахь удаагаа “Азийн хаалга” үзэсгэлэнд оролцож байна.  Энэ үйлдвэр жил бүр алхагч экскаваторын сэлбэг хэрэгсэлийг нийлүүлэх болон   түүнийг засч сэлбэхэд тусламж үзүүлдэг юм.Оросын машин техникуудыг  шинэчлэхэд хялбар байдаг бөгөөд цаг агаарын ямарч нөхцөлд ажиллах боломжтойгоороо давуу талтай байдаг. 

“Аккумуляторын технологиуд”  компани  монголын зах зээлд гарч ирээд нилээд хэдэн жил амжилттай  ажиллаж байна.   Тус компаний орлогч захирал Иван Колесникийн ярьж байгаагаар,  хэрвээ хил давхад монголын бүтээгдэхүүнд өндөр татвар ноогдуулдаг шийдвэрээ өөрчилж,  асуудлыг шийдэж чадах юм бол оросын үйлдвэрүүд монголын компаниудтай нягт хамтран ажиллах боломжтой ажээ.

Тэрээр цааш хэлэхдээ «Монголтой технологийн чиглэлээр хамтран ажиллахад хамгийн гол нь гаалийн өндөр татвар нөлөөлж байна.  Орос улсын хилийн дэргэдэх “Алтанбулаг” эдийн засгийн чөлөөт бүсэд  оросын  ажил хэргийн төвийг ашиглалтанд оруулвал  мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарна. Тэгвэл бид Монголын зах дээо чөөлөтэй итгэлтэй гарах бүрэн боломжтой. Бусад оронд байхгүй, тийм  хосгүй технологи бидэнд байна “ гэлээ.

Өнөөдөр “Алтанбулаг” эдийн засгийн чөлөөт бүсэд Хятад улсын гурван төлөөлөгчийн газар нээгдээд ажиллаж байна. Тэгвэл  Оросын хоёр компаний төлөөлөгчийн газар  одоогоор  ажиллаж байна. Мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар,  оросын ажил хэрэгч төвийг байгуулахад ердөө нэг сая ам, доллар л шаардлагатай аж.  Гэхдээ үүнийг ажил хэрэгч төв богино  хугацаанд нөхөж олох боломжтой гэж тэд үзэж байна. Технологийн салбарын хамтын ажиллагааны өргөн боломжийн хүчинд  Оросын компаниудын  давуу тал их байдаг юм.