Орос улсын БХЯ-ны тэргүүн Анатолий Сердюков 4-р сарын 24-нд Бээжинд болж өнгөрсөн ШХАБ-ын орнуудын БХЯ-ны тэргүүн нарын уулзалтыг өндөр үнэлэв.  “Бид бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудаар   болон дэлхийн янз бүрийн “халуун цэгүүдэд “ болж байгаа байдлуултай холбогдуулан  санал солилцсон.  Ялангуяа,  террорист ажиллагаа өсч байгаа Пакистаны улс-төрийн дотоод бодлого болон 2014 онд Олон улсын эвслийн цэрэг   Афганистанаас гарахтай холбоотой тус улсад болзошгүй бий болох тогтворгүй  байдлын тухай хэлэлцэн ярилцсан”гэж Анатолий Сердюков хэллээ.

Тэрээр кыргызийн БХ-ын сайд  Таалайбек Омуралиевтэй хийсэн уулзахдаа, хоёр талын үр дүнтэй уулзалтыг цохон тэмдэглэхийн хамт,  уулзалтын үеэр тус улсын нутаг дээр оросын объектыг түрээсээр төлбөртэй  байрлуулах   тухай хуулийн баримт бичгийг байгуулсан гэж цохон тэмдэглэв. Бүхэлдээ Хятад  улсад болж өнгөрсөн хуралдаан үр дүнтэй болсон.  “Ямар ч байсан миний бодлоор, тулгамдсан чухал асуудлуудаар бид  бие биенээ ойлголцсон” гэж Сердюков хэлжээ.  ШХАБ-ын үүргийн тухай тэр ярихдаа,тус байгууллага нь “ төдийлөн  хурдан биш ч гэлээ, гэхдээ олон улсын нэр хүнд бүхий байгууллага болж ирж  байгаа бөгөөд зөвхөн бүс нутгийн төдийгүй дэлхийн байдалд бодит нөлөө үзүүлж байна” гэжээ .