Москвагийн Бүх оросын үзэсгэлэнгийн төвд аялалын чиглэлүүд дахин нээгдэж байна. Энд хорь гаруй жил аялал явуулахыг больсон байлаа.

Бүх холбоотны  үзэсгэлэнгийн  төв нь тухайн цаг үедээ нийслэл хотын соёлын төвүүдийн нэг бөгөөд хамгийн их хөл хөдөлгөөнтэй газар байсан юм. Эндхийн павильонуудын цогцолбор барилгуудыг  бүр 1939 онд  нээж байжээ. Тэр үед Бүх холбоотын  хөдөө аж ахуйн үзэсгэлэн нэртэй байсан төдийгүй чухамдаа эндээс л  улс ардын аж ахуйн бүхий л ололт амжилтуудыг  харж  болох байлаа. 

Үзэсгэлэнгийн хотхон 136 га талбайтай бөгөөд энд нуур цөөрмүүд, цэцэрлэгүүд  болон туршилтын талбайнууд, төрөл бүрийн 250 барилга байгууламжууд байдаг юм.Үзэсгэлэнгийн  танхимуудад /павильонуудад/ аж үйлдвэрийн бүтээгдэхүүний  болон хөдөө аж ахуйн техникийн болон  төрөл бүрийн ургамлын  загварууд, тэрч бүү хэл зөвлөлтийн  тариачдын үржүүлгийн  гэрийн  тэжээвэр  малыг үзэсгэлэн дээр харуулдаг байв. Төвийг ардууд “улсын төв үзэсгэлэн” гэж нэрлэдэг болсон юм.

Үзэсгэлэнгийн цогцолбор  нээгдсэн анхны өдрөөс хөдөөний хөдөлмөрчдийн хувьд Бүх холбоотын  хөдөө аж ахуйн үзэсгэлэнд оролцох нь туйлын нэр хүндийн хэрэг  байлаа. Энэхүү эрхийг авахын  төлөө сая сая агрономчид, зоотехникчид болон механикжуулагчид  өрсөлдөж байв.Үзэсгэлэнгийн хороонд  Бүх холбоотын үзэсгэлэнд оролцох хүсэлтээ  250 мянга байгууллага, хамтралууд ирүүлж байжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэнд яг л  бүх ард түмний баярт оролдох гэж байгаа юм шиг бэлдэж байв.Гэхдээ  зөвхөн өөрийн үзмэрүүдээр төдийгүй барилгынхаа ур хийцээр уралдаж байсан юм. Павильон бүр нь өөрийн төлөөлж байгаа  сэдэв болон бүс нутгаасаа шалтгаалан давтагдашгүй дүр төрхтэй байв.  Энд    уран барилгын  хоёр бүлэг бүтээлүүд байдаг бөгөөд Орос улсад болон гадаадад байдаг юм.

Энэ бол  хөдөөгийн хөдөлмөрчдийг төлөөлсөн гартаа алх барьсан ажилчин залуу болон гартаа хадуур барьсан тариачин эмэгтэйн “Ажилчин залуу, хамтралчин эмэгтэй” хоёрын баримал юм. Түүнчлэн, энд ирсэн хэн бүхний анхаарлыг гойд их татдаг ЗСБНХУ-ын  16 БНУ-ыг төлөөлсөн үндэсний хувцастай 16  бүсгүйгээр төлөөлүүлсэн “Ард түмний найрамдал” алтан  усан оргилуур юм.

Бүх холбоотын хөдөө аж ахуйн үзэсгэлэн нь  маш том цар хүрээтэй явагдаж байсан юм. Эхний үед үүнийг нэг удаа явуулах арга хэмжээ гэж төлөвлөж байжээ.Гэтэл Зөвлөлтийн  эрх баригчид түүнийг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Цаг хугацаа улирахад үзэсгэлэнгийн цогцолбор ч дүр төрхөө сольж байв. Гэхдээ  үзэсгэлэнгийн үзмэрүүд нь хосгүй өвөрмөц байдлаараа хүмүүсийн сонихолыг татаж байв. Энд төрөл бүрийн аж үйлдвэрийн  салбаруудын ололт  амжилтуудыг дэлгэн  харуулдаг байв. Хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрийн мэргэжилтэнүүдэд зориулан  үзэсгэлэнгийн баазад суурилсан  тэргүүний  арга туршлагуудын сургуулилт явуулдаг байв.

Хожим нь үзэсгэлэн Улс ардын аж ахуйн үзэсгэлэн гэж нэрлэгдэх болсон бөгөөд түүнээс нилээд хожим  үзэсгэлэн нь Бүхоросын  үзэсгэлэнгийн төв гэж нэрээ өөрчилсөн юм. Одоо энэхүү хосгүй  газрын  түүхтэй танилцах боломж нээгдэж байна. Энд аялалын зургаан чиглэл нээгдээд байна. Жуулчдад “ВДНХ”-гийн /УАА-н үзэсгэлэн/ домог түүх, уран барилгын эрхэм дээж бүтээлүүд болон  байгалийн үзэсгэлэнтэй булангуудаар аялах сайхан боломжуудыг санал болгож байна.  Аялалыг үзэсгэлэнгийн төвийн дэргэд тусгайлан байгуулсан  “Залуу  удирдагчдын сургуулийн” төгсөгчид удирдана.